
Fergie-г та ямар ч дүр төрхтэйгөөр харж магадгүй. Яг л хамелеон шиг орчиндоо зохицож хувцасладаг. Өөрөө хэлэхдээ хэрвээ би энэтхэгт явж байвал илүү хээтэй хувцас, Францад илүү chic, LA-д энгийн, харин New York-д өндөр өсгийтэй гутал өмсдөг гэжээ. Орчиндоо ямар style давамгайлж байгааг өөрийн фэнүүдээс мөн гудамжинд алхаж байгаа залуучуудаас хардаг гэнэ. Тэрээр "Хэрэв би урлагийн ертөнцөд ороогүй байсан бол магадгүй загварын ертөнцөд ажиллаж байх байсан байх. Яагаад гэвэл би бүтээлч байх дуртай." гэжээ. Багадаа өөрийн джинсийг эвдэлж өөр хувцас хийх зэргээр бусдаас өөр байхыг хичээдэг байсан гэнэ. Мөн Black Eyed Peas-ийн эхний үеүүдэд Fergie-д загвар зохион бүтээгч хөлслөх мөнгө байгаагүй учир өөрөө өөртөө загвараа зохиодог байжээ. Гадаадын сэтгүүлүүд их үзэж бусдаас өөр онцгой загвар зохиохыг хичээдэг байв. Fergie эрсдэлтэй хувцаслахаас айдаггүй, ер нь хувцаслахыг ажил хэрэгч байдлаар биш өөртөө сонирхолтой байдлаар хүлээж авдаг байна. Аялан тоглолтоор явж байхдаа jewellery цуглуулах дуртай. Тэдгээр нь заавал үнэтэй байх албагүй харин хүн бүр зүгээр дэлгүүр яваад авчихаж чадахааргүй байвал гоё гэжээ.
Түүний хамелеон шиг байдлаас нь болж стилийг нь нэг үгээр тодорхойлох боломжгүй юм. Зүгээр "сонирхолтой" гэхэд л болох болов уу.












.jpg)
No comments:
Post a Comment