
Elettra Rossellini нь 1983 онд "жүжигчин, модел, дараа нь Mictrosoft-д менежер" Isabella Rossellini гийн охин болон төржээ. Elettra -г Lancome ийн нүүр царай гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Америк болон европ хольцтой тэрээр Нью-Йорк хотод төрж франц сургуульд сурч мөн Миланд 2 жил амьдарч байсан ба англи, франц, германаар чөлөөтэй ярьдаг, улс төр, эдийн засаг түүхээр суралцдаг. Одоогоор Лондонд эдийн засгийн чиглэлээр мэргэжилээ дээшлүүлж суралцах гэж байгаа гэнэ. Ээж шигээ багадаа модел болох талаар огт бодож байгаагүй, харин 15 настайд нь хамаатных нь хүн санал болгосоноор Vogue, Glamour, Ten, Bazaar сэтгүүлүүдэд зургаа авхуулж, тэр үедээ сайн зурагчидын хараанд өртжээ. Тэрээр маш идэвхтэй, чөлөөтэй сэтгэдэг, сониуч, нийгэм, урлаг шинжлэх ухаан, байгаль орчин хамгаалах гээд л олон сонирхолтой. Өөрөө хэлэхдээ "Миний ажлийн хамгийн гоё зүйл нь орон орноор аялаж өөр соёлтой танилцах" гэсэн юм.
No comments:
Post a Comment