2008-04-21

DJ, бөмбөрчин, дезайнер мөн бизнесмэн Ниго --- BAPE брэнд

by Sancho
А Bathing Ape. Гадны оронд ямар нэг r'n'b клуб эсвэл кафэд орсон ч, хотийн төв гудамжаар явсан ч, өөрийн сургуулийн хамгийн модний залуугаас ч "DJ, бөмбөрчин, дезайнер мөн бизнесмэн" Нигогийн бтээлийг өмссөн байхыг харж болно. Ниго гэх дэлхийн бүх мода хөөгчидөд мичний зурагтай цамц, футболка, джинс өмсуулж, NIKE-ийг нь лакдсан кэтээр солиход хургэсэн хүний талаар яриж өгөхөөр шиидлээ.


Томоаки Нагао буюу Нигогийн эцэг эх нь хэтэрхий завгуй хүмүүс байсан учир хүүхдээ уйдаахгүйн тулд тоглоомонд нь мөнгө хайрладаггүй байжээ. Магадгүй тийм ч болохоор тэр биз, түүний одооний коллекцид ийм олон хүүхэлдэйний ёжтой өнгө, ууртай анимэ дезайн их байдаг байх. Харин түүний гэрээр нь дүүрэн Star Wars-ийн, Planet of Apes-ийн хэлбэрүүд их байдаг юм байна лээ. Гэхдээ энэ үүний талаар ярихаас өмнө нэлээд зүйл бий. Эхлээд дезайнерийн коллежид сурч, дараа нь сэтгүүлийн моданий хэсэгт редактор, дараа нь DJ хийж байжээ. Үнэндээ одоогийн "японы гудамжны загвар" гэгдээд байгаа зүйлийн шүтэн бишрэгчдийн хувид Харажуку дүүрэг тийм ч хамааралгүй байх үед тэрүүгээр зугаалах дуртай жирийн нэгэн япон банди тэр дүүрэгт дэлгүүрийхээ доор хоосон зайтай хүнтэй таарах зэрэгээр өөрийн гэсэн 4н сая ентэй болох хүртэл хувь тавилан нь энгийнээр л үргэлжилж байсан юм. (та битгий цочирдоорой =D тэр үед буюу 1993-н онд 4н сая ен ойролцоогоор 40000$той тэнцэж байсан юм).

За тэгээд, өөрийн гэсэн моданы хувцас зардаг дэлгүүрээ нээснийхээ дараа ч тэр хөгжмийн сонирхолоо хаясангуй харин өөрийн гэсэн брэндийн талаар бодоо ч үгүй байлаа. Дараа нь 30, 50иад өөрийн зохиосон дезайн бүхий футболка захиалж түүнийхээ ихэнхи хувийг нь найз нартаа бэлэглэж, улмаар энэ нь сүүлдээ зуршил болсон байлаа. Харин сүүлдээ бэлэглэсэн футболканууд нь цаашаа зарагдах болсонийг мэдээд анхний япон хип хоп брэндийг бүтээх талаар нухацтайгаар бодож эхэлжээ. А Bathing Ape (бапэ) гэдэг нэр нь эцэг эх шигээ шургуу хөдөлмөрлөхийг хүсээгүй эрх япон залуучуудийг хэлсэн нэр "a bathing ape in lukewarm water" гэсэн угнээс гарчээ. Яг л тийм өөртөө хайртай, стайлиш залуучуудад зориулж НИГО хувцасаа үйлдвэрлэх болсон юм. Түүний футболкыг японий поп од Cornelius мөн бас бус алдартангууд өмсөх болсноор бүх зүйл жигдэрч өөрийн анхний бутик "Nowhere" ээс гадна өөр шин бутикууд нээж, бусад дэлгүүрүүд ч түүний хувцаснуудийг дуртайгаар авах болов. Харин нэг үе дэзайнер Ниго хэцүү сонголтийн өмнө тулсан юм. Жинхэнэ мода хөөгчдийн хайртай underground марк ийн эзнээрэ улдэх эсвэл массд зориулсан хувцасний марк болох эсэх. Ялангуяа энэ асуудал Pepsi компаний өөрийн рекламандаа түүний хувцасийг оруулах талаар санал гаргахад хөндөгдсөн. Тэр уед Ниго маань зөвшөөрсөн ч, бүхий л хүчээрээ содон unique ховор зүйлсийг үнэлэгчдийн сонголтонд үлдэхийг хичээж байлаа. Тийм ч учраас тэр айлгүйгээр зоригтой шийдвэр гаргаж өөрийн бүх бүтээгдхүүнийг бусад дэлгүүрийн тавиураас буцаан татаж өөрийн сүлжээгээ хөгжүүлж эхэлсэн. Одоогоор бол жинхэнэ BAPE г зовхон BAPE-ийн дэлгүүрээс л авч болно.

А Bathing Ape-ийг америк репперүүд анзаарах тэр уед бухий л японд аль хэдийнэ 30-аад хувийн бутикээ нээж амжсан байлаа. Ямар ч дэлгүүрийнхэн өөрийн маркийн хувцасаснаас шилдэг загваруудаа тэдэнд машин машинаар нь илгээхдээ дуртай байх боловч тэр хувцаснуудийг нь дүрийн сургуулийн сурагч аваад өмсчихөж болохоор байдаг, харин одууд бүхнээс ялгарч бх хэрэгтэй, яг ийм шалтгаанаар японий эвису жэанс болон бусад олонд танил бус маркууд үнэтэй exclusive болцгоосон. Харин BAPE-г популар болоход Pharrel Williams болон Jay-Z том үүрэг гуйцэтгэсэн. Pharrel Ниготой нэлээн найзалж түүний тусламжаар өөрийн 2 брэндийг бий болгосон-Billionaire Boys Club мөн гутлийн Ice Cream. Тэд хамтаар 2 жилийн өмнө америкт анхны БАПЭ дэлгүүрийг Нью-Йоркт нээсэн билээ. Дэлгүүрийн нээлтэн дээр Kanye, Mos Def, Questlove, Common, Faith Evans, Pusha t гэх мэт одууд цөм ирж харин үүдэн дээр нь хос гутлийн толоо 300$ өгөхөд бэлэн хүмүүс цугларцгаажээ.






Ниго хөгжмийн талаар мартсангүй. Тэр албум нь Def Jam-аар гаргасан албумтай японы алдартай хамтлаг Teriyaki Boyz-ийн дж ээр тооцгддог бас 2000н онд оорийн BAPE sounds хэмээх япон MC нүүдийн албумийг гаргадаг label-ээ бий болгожээ. Түүний компанид хувцаснаас гадна үсчний газар, кафэ, арт-галлерей, телевизийн нэвтрүүлэг харьялагддаг бас алдарт хип хоп jeweller JACOB ARABO той хамтарч үнэт эдлэлийн line бий болгосон одоогоор түүний хамгийн том мөрөөдөл нь BAPE HOTEL юм байна. НИГО-гийн амжилт тэр "a bathing ape in lukewarm water" гэгдэх үеийнхний нэг нь үлдсэнээр тайлагдаж байгаа юм гэхдээ тэднээс өөр нь бентли унаж, 30н саяын байшин мөн Luke Skywalker-ийн exclusive figure ийг худалдаж авахад сайн хөдөлмөрлөх хэрэгтэй гэдэгийг тэр ойлгосон юм. Аан харин зардаг хувцсаа өөрөө өмсөж, чанарт нь сэтгэлээсээ анхааран хандвал амжилт эрт орой заавал ирдэг.


3 comments:

Anonymous said...

goyo bichleg baina bayarlalaa

iga said...

hey guy, daj baina shu, amjilt! ;)

Chime said...

anhaa, Sanchodoo bayarlaa ^^