2008-04-11

2008 оны хаврийн трэнд

Энэ хавар ямар ямар хувцаснууд хэрэглээ болж байгааг танилцуулья.

Цэцгэн хээ
Цэцгэн хээ нь энэ жилээс орж ирлээ. Ямар ч стилтэй хүн цэцгэн принтыг оруулж болохоороо давуу талтай. Жижгээс том, ямар ч байж болох юм. Жижиг цэцгэн хээг хэрхэн зохицуулж өмссөнийг доорх зурагнуудаас хараарай.






Нэвт харагддаг материал
Энэ материал сүүлийн үед маш их ажиглагдаж байгаа. Та бүхэн томоохон арга хэмжээнд одуудын өмссөнийг ажигласан байх. Элегант, эмэгтэйлэг, анхаарал татахуйц харагдуулна.







Цув
Цув нь эмэгтэй хүний биеийн хэлбэрийг засаж харагдуулдаг болон ямар ч галбиртай хүн өмсөж болдог.





Өндөр суудалтай өмд, юпка
Өндөр суудалтай өмд, жинс, юпка зэрэг нь моданд ороод байгаа билээ. Хөлийг тань илүү урт болгож харагдуулахаараа давуу талтай.





Дүүжин өмд
Дүүжин өмд нь илүү эрэгтэйлэг тал учир өсгийтэй гутал, дээгүүрээ эмэгтэйлэг хувцас өмсөж зохицуулах хэрэгтэй.






Хүрэн арьсан бүс
Хүрэн болон улбар өнгөтэй арьсан бүс моданд орсон байна. Сул урт цамц эсвэл платье өмсөхдөө бүслэвэл илүү эмэгтэйлэг, намбалаг болж харагдах болно.
(Доорх зургуудыг Karen Walker-ын Spring/Summer collection-оос)






No comments: