2008-10-01

Boa

Boa хэмээх европын нэгэн label, sustainable буюу байгальд хоргүй хувцаснууд үйлдвэрлэдэг гэнэ. Таньд ямар нэг санаа өгч магадгүй :) Миний хувьд эдний загварын энгийн байдал, натурал өнгө нь таалагдлаа. Хувьдаа хэт хичээсэн харагдах дургүй. Бас хувцас өмссөн хүндээ уусаж гэх юмуу даа, өмссөн хүнийхээ нэг хэсэг байх хэрэгтэй санагддаг. Жишээ нь, хэн нэгэн тантай уулзсанаа эргээд санахад таны хувцасыг биш өөрийг чинь санаж байх хэрэгтэй гэж боддог. Өмссөн хувцасаа өөрийгөө илэрхийлэх, өөрийгөө хүнд ямар байдлаар таниулмаар байна, түүндээ ашиглах бас хийж байгаа зүйлд тань садаа болохгүй байх гэх мэт.



Энгийн боловч сонирхолтой. Цэнхэр өнгөний нь усан будаг шиг ууссан байдал нь маш их таалагдлаа.

Нэг цамц, гэхдээ сонирхолтой харагдаж байгаа биз? Геометрийн дүрсүүдээр хүний биеийн хэлбэрийг өөр харагдуулж болно.



Энгийн боловч гоё. Цагаан юпкан дээрх принт сонирхолтой харагдуулж байна. Сайн харах юм бол байгальд хоргүй гэсэн утгаа илэрхийлсэн байна. :) interesting.

2 comments:

Fashion Mongolia said...

Хуний бух анхаарлийг хувтсасандаа татахгуй байх гэдэгтэй санал нийлж бн.
п.с: Суулийн уыд хувтсасаа биш юмаа гэхэд ядаж makeup, skincare -аа organic болгоё гэж бодож бгаа. Бас ор дэрний даавуу .

Anonymous said...

Ih taalagdlaa :D
Meg blog header.iihaa Coco Mademoiselle.iig solichihson yumuu?